Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанд Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалай хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээлллийг хийлээ.
Орхон аймаг, Эрдэнэт хотод 2019 онд хийгдэх ажлыг тоймолвол:
– Рашаант, Уурхайчин баг тус бүрт сургууль, Булаг, Яргуйт, Эрдэнэ баг тус бүрт цэцэрлэг Жаргалант суманд дотуур байр шинээр барьж 4, 23 дугаар цэцэрэлэгт их засвар хийнэ.
– 6 км үргэлжлэх хатуу хучилттай авто зам, 11 км үргэлжлэх сайжруулсан шороон зам байгуулна.
– Баянцагаан, Говил, Эрдэнэ баг тус бүрт Багийн төвийн цогцолборын барилга барина.
– 7,2 км үргэлжлэх инженерийн шугам сүлжээ байгуулна.
– Бүрэнбүст, Уртбулаг багийн бүрэн тохижилтыг хийж, 12 блок дээврийг засварлана.
– Даваат, Наран баг тус бүр Соёлын төв шинээр байгуулна.
– Цагаанчулуут багт Залуучуудын ордон байгуулна.
– 2 Байршилд шинээр өрхийн эмнэлэг барина.
– 38 байршилд амралт чөлөөт цагийн талбай байгуулна.