Юнивишн Эрдэнэтийн гэр хороололд ирлээ

0
Юнивишн компани Монголд анх удаа гэр хороололд гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэхээр Эрдэнэт хотыг онцгойлон сонгож 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Гэр хороололд амьдардаг эдгээр айлууд өмнө нь гурвалсан үйлчилгээг ашиглаж чаддаггүй байсан нь шилэн кабель татахад нэг айл дунджаар 1-2 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийх шаардлага гардаг байсантай холбоотой юм. Эрдэнэт хотын гэр хороололд амьдардаг 5600 гаруй айл өрх IPTV, интернэт, суурин утасны үйлчилгээг ашиглах боломж ийнхүү нээгдлээ. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотын Баянбулаг, Наран, Цагаан Чулуут, Рашаант, Шанд, Их Залуу, Уртын гол, Яргуйт зэрэг багуудад Юнивишнийн сүлжээ ороод байна.
 
Юнивишн компани 2011 онд IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээг Монголд анх удаа амжилттай нэвтрүүлсэн нь гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн дэлхийн 25 дахь орон болсон юм. Эрдэнэт хотын хэрэглэгчид Дэлхийн өндөр хөгжилтэй хотын оршин суугчтай нэгэн адил гэрээсээ Дэлхийн контентыг албан ёсны эрхтэйгээр үзэж, өндөр хурдны интернэтээр аялах боломжтой боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.