ЭЛЭГНИЙ Б, Ц ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭГ ХАРЪЯА ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД АВЧ БАЙНА
Орхон аймгийн хэмжээнд бидний хэлж заншсанаар өрхийн эмнэлэгт 5 төрлийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд элэгний B,C вирусын шинжилгээ, хеликобактери,сахар даралт , тэмбүү өвчинг илрүүлэх тест шинжилгээг тогтмол хийгдэж байна.
Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй дийлэнх иргэдийн хувьд анхан шатны үзлэг оношлогоо эрт үеийн илрүүлэх тест шинжилгээг газар дээр нь 15 минут орчимд хугацаанд хийж байгаа нь цаг хэмнэсэн сайшаалтай байгаа ч иргэд өөрсдөө эрүүл мэндээ хамгаалах, хайрлах тал дээр учир дутагдалтай байгааг эмч нар хэлж байна.

Учир нь 3 жилийн өмнөөс 100 хувь хамруулсан элэгний вирус илрүүлэх шинжилгээнд өнгөрөгч онуудад 104 хувьтай идэвхи санаачлагатай хамрагдаж байсан бол харин энэ жилээс хамрагдалт илт бууржээ.
Өмнөх жилүүдэд огт хамрагдаагүй байсан иргэд Орхон аймгийн хэмжээнд 35000 орчим үлдсэн гэсэн статистик тоо баримт байгаа ч тэр бүр өөрсдийн санаагаар ирж хамрагддаг иргэд ховор байгаа тухай “Мэндцэцэн” өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч Д.Оюунсайхан онцоллоо.
Мөн Орхон аймаг хот суурин газар, дэд бүтэц их хөгжсөн залуусын хот гэдэг утгаараа улсын хэмжээнд БЗХӨ-нөөр улсдаа 3-рт бичигдсэн байгаа нь хэдийнээ аюулын харанга дэлдээд байна.
Гэр хороолол хөдөөгийн буйд газар биш хотын төвийн уурхайчид голдуу амьдардаг энэ багуудад бэлгийн замын халдварт өвчин ихээр бүртгэгдэж буй юм байна.
Нийгмийн халамжид орох , эсвэл шинэ хүн төрүүлэхээр хяналтанд орж байгаа төрөх насны 365 эмэгтэйчүүдийн 20 нь тэмбүү өвчтэй нь тогтоогдож эмчлүүлж эхэлжээ.
Иймээс хаяандаа байгаа өрхийн эмнэлэгтээ очиж 20 000 хүрэхгүй төгрөгөөр дээрхи 5 төрлийн шинжилгээг зайлшгүй хийлгэх хэрэгтэйг сануулж байна.
Ниргэсэн хойно нь халаглах бус урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ цаг ямагт анхаарах ёстойг нийгмийн олон мэдээллээс бид уншсаар байгаа билээ .
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1