Эрдэнэт Улаанбаатарыг холбосон 270 км хурдны авто зам тавих судалгааны ажлыг эхлүүлжээ

0

Өвөр Монголын  “Шин Тай” группын төлөөлөл Эрдэнэт хотод ирж ажиллажээ.  Ирсэн зорилго нь Улаанбаатар Эрдэнэтийг шууд холбосон 270 км хурдны авто замын төсөл, мөн Наадмын талбайд сүндэрлэх спортын битүү цэнгэлдэх ордон барих төсөлд хамтран ажиллах боломжыг судаллаа. Уг төслийг “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”- ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Эрдэнэт хотод хөрөнгө оруулах хамтран ажиллах саналыг тавьсанаар ирсэн байна.

“Шин Тай” групп нь Өвөр Монголын Ордос хотын бүтээн байгуулалтын 80 хувийг дангаар хийж гүйцэтгэсэн бөгөөд 40 мянган хүний дөрвөн том цэнгэлдэх хүрээлэнг барьсан туршлагатай групп юм. Энэ удаад хийх төслийн эрх зүйн орчин, хамтран ажиллах таатай нөхцөл бүрдвэл уг төслүүд ажил хэрэг болоход тун ойрхон байна. Хэрвээ Улаанбаатар Эрдэнэтийг холбосон 270 км хурдны авто зам тавигдвал 50 – 60 км тутамд 150 – 200 мянган хүн амтай 3-4 шинэ суурин байгуулагдах юм. Зам дагаад хөгжил гэдэгчлэн 
Улаанбаатарыг зорих их нүүдлийг саармагжуулах, хүн амьдрах шинэ сонголтыг бий болгох юм.

Эрдэнэт хот, залуусын хот, спортын хот гэж яригддаг. Тиймээс спортын өвлийн болон зуны битүү цэнгэлдэх хүрээлэнгийн аль нэг нь баригдсанаар улирлаас шалтгаалахгүйгээр бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх боломжыг тамирчдад олгох юм. Үүнд хөнгөн атлетикийн бүхий л төрөл , дугуйн спорт, уран гулгалт, хоккей, тэшүүрийн спорт гэх мэтчилэн маш олон спортын төрлүүдээр тамирчдыг бэлтгэх, хөгжүүлэх боломжтой болно гэсэн үг.

Ирээдүйн олимпын аварга Эрдэнэтээс төрөх баярт цаг үе ирнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн олон улсын томоохон тэмцээн уралдаан Эрдэнэт хотод зохион байгуулагдаж, жуулчдыг татах олон боломжууд Эрдэнэтийн иргэдэд ирэх юм. Энэ мэтчилэн Эрдэнэт хотын хөгжил рүү чиглэсэн олон төслүүд биеллээ олж, бүтэхгүй мэт яригддаг энэ ажлууд удахгүй сүндэрлэж үр шимийг нь хүртэх цаг айсуй.

“Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөр үргэлжилсээр….

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.