ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЯВЦ 88,7 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

0

Орхон аймагт баригдаж буй 315 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай Засаг даргын орлогч С.Батжаргал, ГХБХБГ-ын мэргэжилтнүүд танилцлаа. Өнөөдрийн байдлаар дээрх барилгын ажлын явц 88,7 хувьтай үргэлжилж байна. Одоогоор дотоод заслын ажил хийгдэж байгаа гэж гүйцэтгэгч “Очир Ундраа” ХХК-ийн инженер Г.Ганбат хэллээ.

Гүйцэтгэгч компанийн зүгээс 8-р сарын 15-нд техникийн комисс ажиллуулж, 9-р сарын эхээр улсын комисс ажиллуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.
Уг бүтээн байгуулалт нь 9 давхар 5 блок барилгатай. Давхар тус бүр 7 айлтай буюу 3 өрөө байр нэг, 2 өрөө байр гурав, 1 өрөө байр 3 байх юм. Эдгээр нь 34-66 м.кв хэмжээтэй. Орчин үеийн цахилгаан шат, домофон системтэйгээс гадна давхар бүрийг камержуулжээ.
Анх байгуулсан гэрээгээр “Очир Ундраа” ХХК нь 6-р сарын 30-нд дээрх 315 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байсан. Ийнхүү ажил нь удааширсан нь дулаанд холбогдох ажил саатсанаас болсон гэж тус компанийн инженер тайлбарлалаа.
Түүнчлэн, өнөөдрийн байдлаар барилгын гадна тохижилтын ажил огт эхлээгүй байна. Одоогоор гадна тохижилтын зураг төсөв боловсруулах ажил хийгдэж буй. Үүний дараа шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдэх ёстой.
Тэгвэл уг ажилтай танилцсан Засаг даргын орлогч С.Батжаргал хэлэхдээ “Барилгын ажил 88,7 хувьтай үргэлжилж байгаа боловч гадна тохижилтын ажил эхлээчгүй байна. Улсын комисс иж бүрэн барилга хүлээж авах ёстой. Одоогоор гадна тохижилтын ажлын хөрөнгө шийдэгдээгүй байгаа. Бид аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэсэн юм.
Иймд түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэж эхлээгүй байгаа юм.
Мэдээллийн төв
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.