Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр Баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар дулаарна.
2019 оны 07 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
ЭРДЭНЭТ ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5м/с , 25 градус дулаан байна.