Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн найруулагч И.А.Моисеевын нэрэмжит Оросын ардын бүжгийн эрдмийн чуулга есдүгээр сарын 03-04-нд Монголд айлчлан тоглоно. Соёлын төв өргөөнд болох энэхүү тоглолтыг Эрдэнэт үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэж байна. Тус чуулга Финланд, Хятад, Их Британи, Ливан, Египет, Сири, АНУ, Энэтхэг болон Өмнөд Америкийн орнууд зэрэг дэлхийн 60 гаруй улсаар аялан тогложээ. Монголд анх 1976 онд, үүнээс 42 жилийн дараа буюу өнгөрсөн жил “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд тоглолтоо толилуулж, манай мэргэжлийн бүжигчид, бүжиг дэглээчид, уран бүтээлчдэд бүжгийн өгүүлэмж, өвөрмөц хэв маяг, хэмнэл, хурд, хөдөлгөөний техникээс суралцах ховор боломж олгож байсан юм. Энэ удаагийн тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд уран сайхны удирдагчаар ОХУ-ын Ардын жүжигчин Елена Щербакова ажиллаж байна.
Алдарт И.А.Моисеевын чуулга Монголд тоглоно
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1