Орхон аймгийн 17-19 насны эрэгтэй эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 2019.08.24 нд “Ирээдүй одод” сургууль дээр болох тул “Уурхайчин”, “Оюут”, “Согоот”, “Шанд”, “Их залуу”, “Уртын гол”, “Дэнж” багуудийн залуусыг урьж байна.
Бүртгэл: 2019.08.23 нд
14:00цагт “Ирээдүй Одод” сургууль дээр иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ үү.
Утас: 99914199, 99774831
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭНД ЗОРИУЛСАН 3VS3 САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
- ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО Хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, харилцаа холбоог спортоор дамжуулан дээшлүүлэх, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, хувь хүний чадамжийг нэмэгдүүлэх, шинэ залуу, шилдэг тамирчдыг тодруулахад энэхүү тэмцээний зорилго оршино.
- ХАМРАХ ХҮРЭЭ: 17-19 насны /2000-2002 онд төрсөн/ эрэгтэй, эмэгтэй тамирчид оролцоно. Үүнд:
- Дэнж
- Уртын гол
- Уурхайчин
- Оюут
- Шанд
- Их залуу шанд
- Согоот багуудын хүүхэд залуус баг тамирчдыг урьж байна.
- ХУГАЦАА : “ИРЭЭДҮЙН ОДОД ЕБС”-д
- 2019-08-24-ны өдөр 09:00 цагт эхлэнэ.
- Техникийн зөвлөгөөн 2019-08-23-ны 17:00 цагт
- Бүртгэл 2019-08-23-ны 14:00 цагт
- ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ: Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 4 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд өмсгөл хувцсаар жигдэрнэ.
/тэмцээний тогтолтын журам, зохион байгуулалтыг техникийн зөвлөгөөн дээр танилцуулна./
Бүртгүүлэхэд хураамж шаардахгүй бөгөөд иргэний үнэмлэхтэй ирнэ үү.
- ШАГНАЛ УРАМШУУЛАЛ: Эрэгтэй, эмэгтэй баг тус бүрд:
1-р байр Алтан медаль, Цом, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал