Чингис хааны музей долоон давхар байна

0

Байгалийн түүхийн музейн байранд Чингис хааны музейг байгуулахаар болсон билээ. Энэ тухай шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг танилцуулж байсан юм.

Тэгвэл уг музейн барилгын зураг төслийг шинэчилж, долоон давхар бүхий 15 мянган метр.кв талбайд барихаар болсон аж. Энэ хүрээнд музейн зохион байгуулалт, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан батлах ажлыг хийж байгаа юм байна. Мөн сан хөмрөгт Чингис хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг шилжүүлэн авах, шинээр бүтээх, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа түүхэн дурсгалуудыг хуулбарлах ажил хийгдэх аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.