“ЭМЧ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 18 ЭМЧИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

0

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтыг дэмжих зөвлөлийн хурал боллоо. Уг зөвлөлийгаймгийн Засаг даргын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч А.Түвшинжаргал удирддаг юм. Энэ удаагийн хурлаар БОЭТ-ийн 13, хувийн эмнэлгийн  хоёр, ЭМГ-ын хоёр, “Медипас” эмнэлэгт ажилладаг нэг эмч, мэргэжилтний асуудлыг хэлэлцлээ. Нийт 18 ажилтанд 17.5 сая төгрөгийн дэмжлэг олгохоор болов. Тодруулбал, оюутны сургалтын төлбөрийн дэмжлэгт долоо, орон байрны нөхцөлөө сайжруулахад найм, эмчилгээ, оношилгоонд санхүүгийн дэмжлэг хүссэн гурван эмч, мэргэжилтний асуудлыг шийдвэрлэлээ. Уг асуудлыг “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд батлагдсан мөнгөнөөс шийдвэрлэж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.