Сайн саналын системийн санаачлагчдын “ТОП -100” манлайлагчийг шалгаруулах өдөрлөг боллоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдынхаа дунд сайн саналын системийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа.Сайн саналын системд оролцох ажилтны тоог нэмэгдүүлж ,цех хэсгүүд дээрх бүтээмж чанарын дугуйлангуудынхаа үйл ажиллагааг тасралтгүй идэвхижүүлж ,5С ажлын байрны сайжруулалт хийх зэргээр ажлаа нутагшуулж хэдийнээ чаджээ.Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системийг судлан хэрэгжүүлдэг олон байгууллагууд бас гарч ирсэн байна.
Өнөөдөр баялаг бүтээгч уурхайчид дундаа шинэчлэлтийн систем ,сайн саналын системийн санаачлагчдын ТОП -100 манлайлагчийг шалгаруулах өдөрлөг зохион байгууллаа.
2015 оны 12 сарын 28 нд Манлайлагчдын анхны чуулганыг хийж байсан бол тасралтгүй сайжруулалтын үйл явц нэмэгдсэнээр ажлын бүтээмж саналууд ч нэмэгдсэн байна. 2015 оноос хойш 25000 саналыг үйлдвэрийн бүтээмж бүтээлд том жижиг саналууд ажилчид, уурхайчид гарган дэлгэрүүлж ажиллажээ.

Сайн саналын системийн үйл ажиллагаа нь 2019 оны байдлаар 4936 болж өмнөх оноосоо 2 дахин өссөн ,гаргаж буй ажилчдын санал ч чанаржсан байна. 2018 оны ТОП 100 манлайлагчийг шалгаруулах энэ өдөрлөгийн үеэр Сайн саналын системийн тэргүүлэгчээр Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн Механикийн албаны тоног төхөөрөмжийн засварын механик Х.Болдбаатар шалгарч гадаад явах эрхээр шагнагдлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.