“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ МЕНЕЖМЕНТИЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол улсын төрийн албаны ил тод байдлыг хангах, сайн засаглал, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, төрийн албаны процессыг дахин инжинерчилэх, төрийн албаны инновоци хөгжлийг нэмэгдүүлэх замаар төр, иргэн, хувийн хэвшил, хоорондын итгэлцлийг сайжруулах зорилгоор өнөөдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд “Монгол улсын төрийн албаны менежментийн хөгжил” сэдэвт форум эхэллээ.

Тус форумд Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, зарим яамд, болон бусад аймаг нийслэл, сум дүүргийн болон Орхон аймгийн ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, сумд Төрийн захиргааны төлөөлөл 400 орчим төрийн албан хаагч оролцож байна.
Форумын үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар үг хэллээ.
Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн тус арга хэмжээний үеэр “Монгол улсын төрийн албаны хөгжил, шинэтгэл, цаашдын зорилт”, “Төрийн байгууллагад олон улсын стандарт нэвтрүүлэлт, цахим засаглал ба процессийн дахин инженерчлэл”, “Тогтвортой хөгжил ба нийгмийн засаглал”, “Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа” гэх мэт илтгэлүүд хэлэлцүүлэгдэж байгаагаас гадна салбар хуралдаануудаар үргэлжлэх юм.
Форумын төгсгөлд нэгдсэн хуралдаан болж зөвлөмж гаргана.
“Монгол улсын төрийн албаны менежментийн хөгжил”  форумыг Монгол улсын төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эррхлэх газар, АТГ, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Олон улсын “Конрад Аденауэр сан”, “Lead Mongolia” хөтөлбөрийн “ТАС” төсөл, Нийгмийн итгэлцэл-Тогтвортой хөгжлийн төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Тус форумыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал ажиллав.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.