Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн ҮЭ-ийн Холбооноос Нийгмийн даатгалын шимтгэлийг хүчингүй болгуулах, Төр, төсвийн байгууллагуудын ХАБЭА-н зардлыг төсвийн зардлын хувь хэмжээг төсвийн ангилалд оруулж, Улсын төсөвт суулгуулах талаар МҮЭХ-ноос УИХ, ЗГ-т хүргүүлсэн мэдэгдэл шаардлага, тухайн шийдвэрүүдэд хориг тавих хүсэлтийг МУ-ын Ерөнхийлөгчид хүргүүлснийг дэмжиж, биелэлтийг нь хангуулахад тодорхой хувь нэмэр оруулах, Эв санааны нэгдлийг илэрхийлэх зорилгоор “ЭВ НЭГДЭЛ-ХАМТЫН ХҮЧ” эсэргүүцлийн тайван жагсаал цуглааныг 2019.11.22-ны өдөр 10:00-14:00 цагуудад Амарын талбайд зохион байгуулж байна. Уг жагсаалд Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбоо эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн оролцож байна. Мөн Эрдэнэтчүүд Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн гишүүд, ажилчид та бүхнийг уг жагсаалд оролцож үзэл бодлоо илэрхийлэхийг уриаллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.