“Эмч” “Багш “дэд хөтөлбөрийн хүрээнд нийгмийн дэмжлэгийн сангаас мөнгөн тэтгэмж олгодог

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд туссаны дагуу АИТХ-ын 2017 оны 3-р сарын 31-ний ээлжит хуралдаанаар “БАГШ” дэд хөтөлбөрийг баталж байсан. Манай аймагт Ерөнхий боловсрол болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад 2600 орчим хүн ажиллаж байна. Үүнээс 51 хувь нь 22-39 насных, 45.2 хувь нь 1-10 жил ажиллаж байгаа буюу залуу багш нар байдаг. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь:
БАГШ АЖИЛТНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ,
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ АЖИЛЛАХ ОРЧИН,
НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ МЭДЛЭГ,
БОЛОВСРОЛ, УР ЧАДВАР, БАГШИЙН НЭР ХҮНД, ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ, БАГШИЙН ХӨГЖЛИЙГ “ДЭМЖИХ САН” байгуулах зэрэг 23 арга хэмжээ хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Өнөөдөр Орхон аймагт хэрэгжиж буй 18 дэд хөтөлбөрийн “Багш”, “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд нийгмийн дэмжлэгийн сангийн дэмжлэгийн батламжийг эмч багш нарт гардуулан өглөө.
Багш нарт 88 сая гаруй сая төгрөгийн дэмжлэгийг өмнөх онуудад өгч байсан бол 360 гаруй эмч эмнэлэгийн ажилтнуудад 110 сая төгрөгийн дэмжлэгийг олгоод байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.