Оны эхний гурван сард 445 ажилчин орон сууцны хөнгөлөлт авчээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаас 2500 гаруй ажилчид гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Үйлдвэрийн захиргаанаас эдгээр ажилчдын нийгмийн асуудалд нь анхааран жил бүр нүүрсний буюу халаалтын хөнгөлөлт олгодог уламжлалтай. Нүүрсний буюу халаалтын хөнгөлөлт гэж өмнөх жилүүдэд 15 мянган төгрөг олгодог байсан бол 2018 оноос эхлэн 90 мянган төгрөгийн хөнгөлөлт олгож эхэлсэн билээ. Энэ жил халаалтын хөнгөлөлт олгох ажил 12-р сарын 10-ийг хүртэл үргэлжилж, ажилчид нүүрсний үнийн хөнгөлөлтийг авах юм байна. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад орон сууц авахад нь дэмжлэг үзүүлж 12 сая төгрөгийн хөнгөлөлт олгодог. Он гарсаар 445 ажилчин уг хөнгөлөлтийг аваад байна. Энэ оны дөрөвдүгээр улирлын 12 сая төгрөгийн хөнгөлөлтийг 12-р сарын 15-ны дотор ажилчдад өгөхөөр болжээ.

А.Бямбамаа

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.