О.Оюунцэцэг: Амьдралын сорилт амжилтанд хөтөлдөг

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Орчин цагийн охид залуусын дунд амжилттай ажиллаж амьдарч буй нэгнээсээ суралцах даган дуурайх үлгэрлэх байдал их болжээ. Тэгвэл олон улсын сэтгүүлч “Oogii брэнд”-ийг үүсгэн байгуулагч Олонбаярын Оюунцэцэг Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн ББ буюу Бат-Өлзийн Бат-Эрдэнийн урилгаар Орхон аймагт ирж амжилтын нууцаасаа Эрдэнэтийн бүсгүйчүүдтэй хуваалцлаа.
Тэрээр хэлэхдээ: Миний амьдралын уналт сорилт, хүүгийнхээ төлөө хичээх ёстой гэсэн бодол итгэл минь амжилтанд хүргэсэн гээд аливаа бизнесийн эхлэл амар байдаггүйн тухай зөвлөгөө зөвлөмжийг бүсгүйчүүдэд ярьсан юм.
Уулзалт ярилцлаганд “Эрдэнэт хотын сайхан бүсгүй ” группын 450 гаруй бүсгүйчүүд оролцон урам зориг авсан нэгэн үдшийг өнгөрүүллээ.

“Oogii брэнд”-ийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Эрдэнэтэд хотод ажилласан энэ үеэрээ Австралид суралцах хөтөлбөрийн хүрээндээ зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн 6 сурагчид батламжийг гардуулж өгсөн юм. Ийнхүү “нэг хүний амьдралыг бүгдээрээ сайхнаар өөрчилцгөөе” гэсэн уриатай амжилттай яваа бүсгүйчүүдээ олонд таниулах, амжилтаа хуваалцах ярилцлага өргөн өгөөжтэй болж үлдэх тэмүүлэлтэй урам зоригыг өгч чадлаа. Уулзалт ярилцлагаас олсон 3 сая төгрөгийн орлогыг Австрали улсад суралцах 1 оюутанд тэтгэлэг болгон өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.