О.Баасанхүү: Нэг жилийн хугацаанд тойрогтоо 37 удаа ирж 300 гаруй өргөдөл гомдол шийдвэрлэлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Орхон аймгийн 47-тойргоос УИХ-д сонгогдон ажиллаж буй гишүүн О.Баасанхүү тойрогтоо ажиллаж Уурхайчин багын иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
47 -р тойргийн нийт сонгогчдын тоо 15000 гаруй.
Оюут, Уурхайчин, Согоот, Дэнж, Уртын гол, Шанд, Их залуу зэрэг 7 баг бий.
О.Баасанхүү гишүүний хувьд 1-р сургууль буюу Эрдэнэт цогцолборын өргөтгөлийн 2019 онд бүрэн дуусгах шаардлагатай хөрөнгийг шийдүүлсэн, мөн 23 , 4-р цэцэрлэгүүдийн өргөтгөл барих, 7 -р цэцэрлэгийн хүүхдийн бассейнийг шинээр барихаар улсын төсөвт суулгасан байна.
БОЭТ-ийн төрөх эмнэлэгийг сайжруулахад анхаарч зарим тасгыг тохижуулжээ.
Мөн зээлийн хүүг бууруулах, эрүү зөрчлийн тухай хууль болон Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд биечлэн танилцуулж Засгийн газраас тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь бууруулсан гэдгээ мэдээлжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.