ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ АЛХАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэтийн “Сороптимист клуб” НҮТББ-ын санаачлагаар 2017 он 10-р сарын 4-ний өдөр “Охид бид юу хүсдэг вэ?” илтгэлийн уралдааныг зохион байгуулж, охидын санал хүсэлтийн дагуу “Шүүдэр” охидын төвийн үйл ажиллагааг анх охидод зориулан нээсэн талаар бид өмнө мэдээлж байсан. Тус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн хүчирхийллийн эсрэг алхалт энэ жил нэлээд өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, сургуулийн Нийгмийн ажилтны холбоо, Аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, Улаан загалмайн хороо, “Дэлхийн зөн” ОУБ болон зарим төрийн бус байгууллагууд хамтран жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “WALK THE TALK” эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг алхалтыг зохион байгууллаа.
Барилгачдын талбайгаас эхэлсэн тус алхалт А.Амарын талбай, Хүүхдийн ордон гэсэн өртөөчилсөн байдлаар зохион байгуулагдлаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.