Орхон аймагт Монгол Улсын 2019 оны аварга боксчид тодорно

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр /2019.12.02/ Орхон аймагт эхэлж, тус тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй тав буюу олимпын наадмын 13 жинд өрсөлдөх юм.

Энэ удаагийн УАШТ-ийг Эрдэнэт хотод боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулгын нэрэмжит болгон зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээний нэг онцлог орон нутагт анх удаа болж байгаа бөгөөд “Токио-2020” олимпын наадмын шигшээ багийг бүрдүүлэх зорилготой юм байна.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын боксын холбоо, хамтран зохион байгуулагчаар “Даншиг” групп ажиллаж байна. Тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг нарын зэрэг шилдэг боксчид хүч, ур чадвараа сорих юм.

/МОНЦАМЭ/

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.