Эрдэнэтийн хог хаягдлын цэгт нарны эрчим хүчээр цахилгаан татна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалтай БНСУ-ын Засгийн газрын агентлаг Монгол дахь Төлөөлөгчийн газар “Mireco” корпорацийн төлөөлөл хамтран ажиллах урьдчилсан санамж бичигт гарын үсэг зурлаа. Орхон аймгийн газар нутаг дахь Говил багт байрлах хог хаягдлын цэг дээр нарны эрчим хүчээр хангах төслийн эхний техник эдийн засгийн үндэслэлүүд хийгдэж Эрчим хүчний яаманд танилцуулагдах боломжтой болсон байна. Уг төсөл хэрэгжсэнээр хог дахин боловсруулах Польшийн хөрөнгө оруулалттай үйлдвэр барих төслийн ажилд маш том нэмэр болох юм. Өнөөдөр Орхон аймагт уг төслийн баг ажиллаж техник эдийн засгийн үзүүлэлт зарим ажлын мэдээллийг солилцлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.