БОЭТ-ийн Сэргээн засах тасагт 43 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
 Сайхан сэтгэл сайн үйлсээр нэгтгэгдсэн “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын залуус Орхон аймгийнхаа зарим тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэсээр ирсэн билээ. Өнөөдөр тус нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллагын зүгээс Орхон аймгийн ард иргэддээ эмнэлэг сувиллын үйл ажиллагааг тасралтгүй хүргэсээр ирсэн БОЭТ-ийн Сэргээн засах тасагт иж бүрэн барилга засварын ажлыг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Барилга засварын цехээр бусад барилгын материалын худалдаа эрхлэгч хандивлагч нар, мөн тус тасгийн нийт эмч сувилагч нарын өөрсдийн 20 гаруй сая төгрөгөөр засварлаж бүрэн дууссан байна.

Энэ тасаг нь Орхон аймгийнхаа нийт хүн амд сэргээн засах чиглэлээр тасралтгүй үйлчилж ирсэн бөгөөд 1983 оноос хойш иж бүрэн засвар огт ороогүй байсан байна.

Өдөрт 200 гаруй иргэдэд энэ чиглэлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж ирсэн хамт олон ийнхүү сайн санаат хүмүүс байгууллагуудын дэмжлэгтэйгээр шинэчилсэн ажлын байрандаа сэтгэл хангалуун ажил үүргээ гүйцэтгэх боломжтой боллоо.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.