Боксын спортын үүсгэн байгуулагч М.Баттулга агсаны нэрэмжит Улсын аврага шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Орхон аймагт нээлтээ хийлээ. Уг тэмцээний энэ удаагийн онцлог нь Эрдэнэт хот буюу Орхон аймагт Боксын спортыг үүсгэн байгуулагч С.Баттулга агсаны нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын боксын холбооны тэргүүн        Д.Бат-Эрдэнэ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Боксын дасгалжуулагч багш С.Баттулга агсаны хүү Б.Ганхуяг ,Монголын Үндэсний Олимпийн хорооны нарийн бичгийн дарга Э.Бадарууган тэргүүтэй төлөөлөл оролцлоо.

Тус тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй тав буюу олимпын наадмын 13 жинд өрсөлдөх юм.

Энэ удаагийн УАШТ-ийг Эрдэнэт хотод боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулгын нэрэмжит болгон орон нутагт анх удаа болж байгаа бөгөөд “Токио-2020” олимпын наадмын шигшээ багийг бүрдүүлэх зорилготой юм байна. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын боксын холбоо хамтран зохион байгуулагчаар “Даншиг” групп ажиллаж байна. Тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг нарын зэрэг шилдэг боксчид хүч, ур чадвараа сорьж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.