УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ ТОЙРГИЙНХОО 6000 ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛЖ БАЙНА

0

Орхон аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж буй ГИШҮҮН О.БААСАНХҮҮ энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна. Тэрээр удахгүй ирэх 2020 оныг угтаж тойргийнхоо хүүхэд багачуудыг баярлуулахаар ирсэн байна. Энэ удаа гишүүн хүүхэд багачуудад зориулан Өвлийн өвгөн цасны охины хамт Эрдэнэт хотоороо тойрч явна. Гишүүнтэй хамт МУГЖ Ё.Цог гуай ирсэн бөгөөд 4,5,9,11,17,20,22,23-р цэцэрлэг болон “Дэгдээхэй” “Одод ” цэцэрлэгийн багачуудад өвлийн өвгөний бэлгийг гардуулах юм байна. Өнөөдөр Эрдэнэ багт орших “Итгэлийн мод” ТББ-ын “Сорхугтани” хүүхэд хөгжлийн төвд өвлийн өвгөний хамт саатлаа.Тус төвд өнөөдрийн байдлаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхэд явдаг юм. Мөн Согоот багт байрлах “Тэмүүлэл” цогцолборын бяцхан багачуудад өвлийн өвгөн аав цасан охин бэлгээ гардууллаа.Тус цогцолборт өнөөдрийн байдлаар 100 гаруй хүүхдүүд хүмүүжиж мэргэжлийн багш нар сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа юм. Цогцолборын багш багачуудад бүгдэд нь шинэ жилийн бэлэг гардуулсан байна.

3
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.