ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ОРСОН Ч ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

0
 Долоо хоног бүрийн Даваа гарагт болдог аймгийн удирдах шатны албан хаагчдын шуурхай зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Шуурхай хуралдааныг Аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулж цаг үеийн нөхцөл байдлын үүрэг даалгавар өгөгдлөө. Өнөөдөр улсын хэмжээнд олон хоногоор хойшлоод байсан сургууль цэцэрлэгийн хүүхдүүд хичээлдээ орсон ч аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний дэгдэлт бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна.
Томуу томуу төст өвчлөл улсын хэмжээнд 8,9 хувьтай өмнөх долоо хоногоос 2,7 хувь буурсан аймгийн хэмжээнд 9,2 хувьтай өмнөх долоо хоногоос 3,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Өвчлөлийн тухайд 0-15 насны хүүхдүүдэд өвчлөл өндөр, аймгийн хэмжээнд 90,1 хувь нь 0-15 насны хүүхдүүд өвдсөн тоо баримт байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөн,хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 101 ХҮҮХЭД хэвтэн эмчлүүлж байна. Өмнөх долоо 7 хоногтой харьцуулахад харьцангуй буурч байгаа гэнэ. Гэхдээ өнөөдөр сургууль цэцэрлэг орсонтой холбоотойгоор нэмэгдэх магадлал өндөр байгааг Эрүүл мэндийн газрын дарга онцолж байна.

Шуурхай зөвлөгөөний зарим онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.