ХАБЭАХ-ийн нэрэмжит волейболын тэмцээнд 7 багийн 50 гаруй тамирчин оролцлоо

0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс санаачлан зохион байгуулсан Ерөнхий захиргааны ажилтнуудын волейболын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, 7 багийн 50 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ хамт олны эерэг уур амьсгал бүрдүүлэх, спортоор хичээллэх сэдлийг төрүүлэхэд чиглэсэн энэ удаагийн тэмцээнд холимог багуудаас шилдгүүдээ тодруулсан юм. Тэмцээнд Хуулийн хэлтэс, Дотоод аудитын хэлтэс, Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн хамтарсан баг тэргүүлж, дэд байрт Маркетингийн хэлтэс, гуравдугаар байрт ХАБЭА-н хэлтэс, дөрөвдүгээр байрт “АБК” баг тус тус шалгарлаа. Гар бөмбөгийн тэмцээнд бүтцийн нэгжийн удирдлагууд баг бүрдүүлэн оролцож, залуу тамирчидтай эн тэнцүү өрсөлдсөн нь тэмцээнийг сонирхолтой болгосон юм. Тус тэмцээнийг Их спортыг дэмжигч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажиллагчдын дунд уламжлал болгон зохион байгуулж, тамирчдынхаа ур чадварыг ахиулахад анхаарна гэдгээ ХАБЭА-н хэлтсээс мэдэгдсэн юм.           ERDENETTODAY.MN

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.