23-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусч ашиглалтанд орлоо

0
Орхон аймгийн хэмжээнд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх боловсрол олгогч 24 цэцэрлэг байдаг. Гэр хорооллын алслагдсан багийн иргэддээ зориулж цэцэрлэг сургуулийн тоо хэмжээг бодлогоор нэмэхээр орон нутгийн түвшинд ажиллаж байгаагийн үр дүнд энэ онд шинээр цэцэрлэгүүдийг ашиглалтанд оруулаад байна.
Өнөөдөр Их залуу багт орших анх 2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалттай баригдаж байсан 23 -р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг Орхон аймгийн “Шинжүү” ХХК 4 сарын хугацаанд барьж ашиглалтанд орууллаа.
Уг цэцэрлэгийн нийт төсөвт өртөг 1 тэрбум төгрөг болсон бөгөөд гэр хорооллын иргэдэд тулгамдаад байсан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг барьж ажиллахаа нутгийн удирдлагууд онцолж байна.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Баян-өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Боловсрол соёл урлагийн газрын дарга А.Бат-Амгалан нар оролцлоо.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.