Коронавирусийн аюул та, бидний хамрын үзүүр дээр байна монголчууд аа

0

Өдөр ирэх тусам коронавирусийн аюул улам бүр бидэнд ойртсоор байна. Өчигдрийн байдлаар коронавирусийн халдвараар нийт 20630 хүн бүртгэгдсэнээс 429 хүн нас бараад байгаа талаар ЭМЯ-аас мэдээлэл хийхдээ онцолсон.  Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал Улсын Онцгой комиссын хуралдааны дараа мэдээлэхдээ “Нөхцөл байдал ярвигтай болж эхэлж байна. Шинэ коронавирусийн халдвар авсан хүн хоногт 1000, 1000-аар өсч, хоногт 60 гаруй хүн нас барж байна. Тиймээс эрсдлийг бодож бусад улсын жишгээр сэжигтэй иргэдийг төвлөрүүлэх нэг эмнэлэг гаргаж ажиллахаар болсон талаар мэдэгдэв.

Дээгүүрх албан тушаалтнууд нь ийм ноцтой, аюулын харанга дэлдсэн мэдээлэл өгөөд, онцгойгоор хуралдаад байтал манай иргэд ямар тайван байна вэ. Коронавирусийн сургаар эхний гурав хоног эмийн сангуудын маск, гар ариутгагч, спиртэн ариутгагчыг хоослоод байсан хүмүүс өнөөдөр нэг л тайван, хээв нэг маскгүйгээр гудамнаа алхацгааж байх нь гайхалтай. Эмийн санчдаас асуухад,  сүүлийн хэд хоног гар ариутгагч, спирт асуусан хүмүүс ч цөөрсөн гэх.

БНХАУ-тай хиллэх хилээ хаасан сургаар энэ аюулт өвчин орж ирэхгүй гээд тайвширчихав уу. Уг нь тийм биш шүү дээ. БНХАУ-аас өдөртөө л гэхэд 300-аад монгол иргэн эх орондоо ирж буй талаар албаныхан мөн мэдээлж байна. Түүнчлэн халдвар тархсан гуравдагч орнуудаас ч монгол иргэд эх орноо зорин ирсээр.  Энэ хүмүүсийг халууныг нь хэмжээд наашаа оруулж байгаа. Эрсдэл бидний хамрын үзүүр дээр суусаар буй монголчуудаа. Маскаа зүүцгээе. Хариуцлагаа ухамсарлацгаая. Та өөрийгөө л хайрлахаас таны амь насыг өөр хэн ч хайрлахгүй нь туйлын үнэн. ZALUU.com

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.