Монголчууд 2019 онд юу бүтээсэн бэ?

0

Монголын Залуучуудын Холбоо 2017 оноос эхлэн Бүтээн байгуулалтын цаг тооллыг эхлүүлж,  Оны залуу улс төрч, бизнесмэн тодруулдаг байсан Next stop наадмыг илүү өргөжүүлэн бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадам болгосон. Бүх зүйл бүтээн байгуулалтаар хэмжигдэж байгаа энэ цагт бүтээн байгуулалтыг бодитоор хэмжих, үр нөлөөг тооцох, бүтээгчдийг дэмнэх нь иргэний нийгмийн байгууллагуудын хувьд зайлшгүй хийх ёстой ажил юм.

Бүтээн байгуулалтын цагт, Хүн нийхэм, нийхмийн инженерчлэлийн асуудал, Дэд бүтэц, орчны хөгжлийн асуудал, Бизнес, эдийн засгийн өсөлт нь улс орны хөгжлийг тодорхойлох томоохон төслүүдийг бий болгож байгаа билээ.

Төсөл бол хамтын бүтээл. Тиймээс энэ жилээс Next Stop бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадмаар Хүн нийхэм, Дэд бүтэц, Бизнесийн салбарын бүрэн бүтэн төсөл, төсөл тус бүрдээ төсөл санаачлагч, төсөл төлөвлөгч, төсөл хэрэгжүүлэгч, төсөл санхүүжүүлэгч, төслийн удирдагч, төслийн маркетинг гэсэн зургаан номинацаар шалгаруулж бүтээгч цагийн их түүхэнд мөнхлөх юм байна. Nextstop.myf.m сайтад 2019 онд бүтээгдсэн төслүүдээ компаниуд нэр дэвшүүлсэн бөгөөд нийт 356 компани 244 бүрэн бүтэн төслийг 714 номинацид нэр дэвшүүлсэн байна.

Үүнийг салбараар нь авч үзвэл Нийхмийн салбарт 146, Дэд бүтцийн салбарт 40, Бизнесийн салбарт 58 төсөл ирсэн байгаа юм.

2019 онд Нийхмийн салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бүтээн байгуулалт үйлдэж NextStop наадамд нэр дэвшсэн Бүтээн байгуулагчдаас онцолвол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар 8 төслөөр 33 номинацид, Цагдаагийн Ерөнхий Газар 5 төслөөр 21 номинацид, Нийслэлийн Засаг даргын тамгын газар 10 төслөөр 21 номинацид, Монгол HD телевиз 6 төслөөр 20 номинацид, Шүүдэр продакшн 3 төслөөр 7 номинацид, Лантуун дохио ТББ Шинэ оюутан төслөөр гэх мэт, харин Дэд бүтцийн салбарт Зам Тээврийн Хөгжлийн Яам 9 төслөөр 11 номинацид, Архангай аймгийн ЗДТГ 3 төслөөр 7 номинацид, МУ-ын ЗГ 6 төслөөр 6 номинацид гэх мэт, Бизнесийн салбарт Эрдэнэс Монгол ХХК 2 төслөөр 6 номинацид, Петровис компани 2 төслөөр 5 номинацид, Саусгоби сэндс ХХК 4 төслөөр 4 номинацид тус тус нэр дэвшжээ.

Мөн хамгийн олон төсөл санхүүжүүлсэн байгууллагуудыг дурьдвал МУ-ын ЗГ Нийхэм дэд бүтцийн салбарт 7 төсөл, БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр Дэд бүтцийн салбарт 5 төсөл, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар Нийхмийн салбарт 5 төсөл санхүүжүүлсэн байна.

Ийнхүү 2020.02.02-ны өдрөөр Next Stop  2019 бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадамд бүрэн бүтэн төсөл болон бүтээн байгуулагчдыг нэр дэвшүүлэх үйл ажиллагаа өндөрлөсөн. Харин санал авах үйл ажиллагаа 2020.02.20 хүртэл үргэлжлэх бөгөөд nextstop.myf.mn сайтаар орж саналаа өгөх боломжтой.

Бүтээн байгуулалтын цагийн дуудлагаар бүтээн байгуулагчдын үйл хэрэг өрнөн дэлгэрэх болтугай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.