59 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БУЛГАН АЙМГИЙН “ЖАРГАЛАНТ” ХҮҮХДИЙН ЗУСЛАНГ 2020 ОНД ШИНЭЭР ЗАСВАРЛАН БАРИНА

0
Булган аймгийн “Жаргалант” хүүхдийн зусланг сэргээн барих төсөв хаанаас орж ирэх нь шийдгүй байсан ч энэ оноос зарим эхний санхүүжилт Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр шийдэгдэж их засварын ажил хийгдэх болсон сайхан мэдээлэл байна. Анх Булган аймгийн Хан Жаргалант хэмээх байгалийн үзэсгэлэнт газар 1961 онд баригдаж байсан тус зуслангийн модон байшингууд нурж унах, цахилгааны монтаж нь гал гарч мэдэхээр болсон учраас аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас дахин амрагч хүлээн авах боломжгүй гэж дүгнэснээс хойш сүүлийн 6 жил үйл ажиллагаа явуулаагүй байна. Зуслангийн ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын хүүхдийн зуслангийн стандартын дагуу боловсруулж, 7 хотхонтой байхаар төлөвлөжээ. Үүнээс 60 хүүхэд амрах цогцолбор, 300 хүүхэд хооллох хүчин чадал бүхий захиргаа аж ахуй гэсэн 2 давхар барилгын зураг төсвийг хийлгээд байгаа юм байна. Эхний ээлжинд эдгээр цогцолбор барилгуудыг барихад 1,3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ хөрөнгийг улсын төсөвт уламжлахад баталж өгдөггүй, орон нутагтаа хүсэлт гаргаж өгөхөд бас хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй гээд буцдаг байсан бол энэ жил 300 сая төгрөг тавьж өгчээ. Өнгөрсөн 2015 онд Орхон аймгийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт Булган аймгийн удирдлагууд гарын үсэг зурах үед тус хотхоныг барих хөрөнгийг Орхон аймгийн тал хариуцна гэж байсан ч өдий хэр биелэлээ олоогүй байгаа юм байна. Тухайн үеийн цаг үе, сонгуулийн шалтгаанаар үйлдвэрийн дарга нар солигдсон тул барьж өгөх эсэх нь тодорхойгүй үлджээ. Ямартаа ч Булган аймгийн Засаг дарга З.Батзоригийн мөрийн хөтөлбөр болоод ажлын төлөвлөгөөнд “Жаргалант” зусланг шинээр сэргээн завсарлана гэдэг цагаан дээр хараар бичсэн зорилт ийнхүү хэрэгжихээр болсон байна. Жаргалант зуслан бол БУЛГАНЧУУДЫН хувьд цорын ганц хүүхдийн зуслан агаад байгалийн үзэсгэлэнт газар байршдаг, үеийн үе дэхь Булган аймгийн хүүхэд багачууд, залуучуудын амрах дуртай дурсамжит газар юм.
27
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.