“Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах шийдвэр гарсан”

0

Токио-2020 зуны XXXII олимпийн наадмыг 2021 он хүртэл хойшлуулах шийдвэр гарсан тухай ОУОХ-ны гишүүн олон нийтэд ил болголоо. Саяхан IOC буюу Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-оос Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах эсвэл хуваарийн дагуу зохион байгуулах шийдвэрийг нэг сарын дотор гаргана хэмээн мэдэгдсэн. Тэгвэл ОУОХ-ны гишүүн Дик Паунд хэлэхдээ Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрийг гаргасан хэмээн мэдэгдэв.

Тэрбээр “ОУОХ үүсээд буй нөхцөл байдал дээр тулгуурлан олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрээ гаргасан” хэмээжээ. Тус холбооноос албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа ч Канад, Австрали зэрэг улс орнууд covid-19 өвчний тархалтын улмаас тамирчдаа ирэх зуны олимп хуваарийн дагуу зохион байгуулагдвал оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн.

Ямартай ч ОУОХ-ны гишүүний хэлж буйгаар ирэх зуны Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Харин хэзээ албан ёсны шийдвэрээ танилцуулах нь тодорхойгүй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.