АНУ-д хоногт 2802 хүн нас барлаа

0

Дэлхий дахинаа өчигдөр коронавирусийн халдвараар нийт 7042 хүн нас барсны 2802 нь АНУ-д нас барснаар бусад орныг тэргүүлж байна. АНУ-д нийтдээ 45316 хүн нас барж, 819805 хүн халдвар авчээ. Үүнээс гадна Хавайд өчигдөр халдвараар хоёр хүн нас барснаар нийт 586 хүн нас баржээ.

Түүнчлэн Их Британид сүүлийн 20 хоногт нас баралт буурч байсан ч Мягмар гаригт дахин нэмэгдэж, 828 хүн халдвараар хорвоог орхижээ. Их Британид өчигдөр халдварын 4301 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт  129044 халдвар авсан байна. Мөн Италид 534, Францад 531, Испанид 430, Германд 224 хүн өнгөрсөн хоногт халдвараар нас баржээ. Олон улсад халдвараар нийтдээ 2 сая 556 мянга 421 хүн өвчилсөн байна.

Үүний зэрэгцээ Грект 148 дүрвэгч халдвараар оношлогджээ. Грекийн өмнөд хэсгийн Краниди хот дахь зочид буудалд 450 дүрвэгчийг тусгаарласан ба олонх нь Африк тивээс ирсэн аж. Тус улс дахь хоёр дүрвэгсдийн баазад халдвар бүртгэгдээд байна.

Эх сурвалж: BBC, worldometers

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.