ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАХ АРГА ЗАМУУД

0

Хооллох явцдаа давс бүү нэмж хий.

Давс багатай амтлагч соусуудыг сонго.

Шинэ, хөлдөөсөн, хатаасан ургамал, халуун ногоо, чили, сармис, перц, цуу, нимбэг зэргийг давсны оронд ашигла. Кетчуп, буудайн соус, гич, дарсан ногоо, майноез зэргээс хол байх хэрэгтэй.Эдгээр нь давс ихтэй бүтээгдэхүүн юм. Гадуур хооллохдоо аль болох давс багатайг сонгох хэрэгтэй.

  • Ихэнх бэлэн бүтээгдэхүүнүүд нь давсны агууламж өндөртэй байдаг бөгөөд ийм хоол хүнсийг аль болох хоолноосоо хасч, оронд нь шинэ бүтээгдэхүүн жишээлбэл загас, тахиа, мах, жимс, хүнсний ногоо зэргийг хэрэглэх хэрэгтэй.

Давс бага хэрэглэж сурахад өөртөө цаг олго

Давсны амт нь хоол хүнсэнд агуулагдах давсны хэмжээнээс гадна таны хэл давсанд хэр мэдрэг байхаас ихээхэн хамаарна. Эхлээд та давсны хэрэглээг багасгахад давс сул юм шиг санагдах боловч 2-3 долоо хоногийн дараа таны амт мэдрэх чадвар ихсэж, бага давс их давстай адил үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс тэвчээртэй байж,  жинхэнэ байгалийн тэр амтыг мэдрэх цагийг тэсэн ядан хүлээх хэрэгтэй.

Натриас давсыг тооцож гаргах арга

Зарим хоол хүнс нь 100 грамд агуулагдах натрийн хэмжээг бичсэн байдаг. Натри-г давс руу шилжүүлэхийн тулд 2,5-аар үржүүлэх хэрэгтэй.

100 грамд агуулагдах  1 гр=1000 мг натри =2,5 гр давс

Давсны хэрэглээний дээд хэмжээ

Нас

1гр/өдөрт                 <1гр/өдөрт

2гр/өдөрт                 0-6 сар

3гр/өдөрт                 6-12 сар

4гр/өдөрт                 1-3 нас

5гр/өдөрт                 4-6 нас

6гр/өдөрт                7-10 нас

11 ба түүнээс дээш

Энэ хоол нь 6,2 гр давс агуулсан.Насанд хүрсэн хүн хоногт 6 гр-аас бага давс хэрэглэх ёстой.

ДАВС БА ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД

Насанд хүрэгсэд 9-12 гр давс хэрэглэдэг байна.Давсны их хэрэглээ нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг учир давсаа багасгах нь туйлын чухал юм.Насанд хүрэгсэд өдөрт 6 грамаас бага, хүүхэд түүнээс бага давс хэрэглэх нь зөв.

Цусны даралт

Давс их хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэдэг.давс нь аль ч насанд цусны даралтыг өндөр болгодог.даралт ихтэй хүмүүс даралт нь хэвийн хүмүүсээс тархины цус харвалт болон зүрхний өвчинтэй болох магадлал нь 3 дахин ихэсдэг байна.Давсыг бага хэрэглэснээр цусны даралтыг хурдан багасгаж цаашлаад зүрхний өвчин болон тархины цус харвалтанд өртөх эрсдэлийг багасгадаг.

        Давсны хэрэглээгээ өдөрт 2,5 гр болгосноор зүрх судасны өвчин болон тархины шигдээс тусах эрсдэлээс 4 дахин бууруулж чадна .

Яс сийрэгжих

Давсыг их хэрэглэх нь яснаас кальцийг хөөж, ясыг хэврэг болгож, нас ахих тусам илүү амархан хугарч, эдгэхдээ удаан болдог.Өсвөр насныханд, ялангуяа охидууд давс их хэрэглэснээр яс нь бүрэн өсөж чадахгүй болж, улмаар хожим ясны сийрэгжилттэй болдог.

Ходоодны хорт хавдар

Дэлхийн олон оронд хийсэн судалгаануудыг харьцуулан судалж үзэхэд хоолондоо их хэмжээний давс хэрэглэдэг үндэстэн нь бага хэрэглэдэг ард түмнээс илүү их ходоодны хорт хавдараар өвчилдөг болох нь тогтоогдсон.

Гуурсан хоолойн багтраа

     Давс их хэрэглэх нь багтраа өвчний шинж тэмдэгийг улам гүнзгийрүүлж, хүндрүүлдэг байна.Хэрэв та астматай бол бусад эмчилгээтэйгээ хавсруулж давсыг бага хэрэглэх нь тустай байж болох юм.

ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД

Гайхалтай нь бидний хэрэглэж буй нийт давсны  ¾  нь болгосон, бэлэн хоол хүнсэнд нуугдаж байдгийг та мэдэх үү.Зөвхөн  ¼- ийг бид хоолондоо халбагаар хийж иддэг юм байна. Та бидний өдөр тутам иддэг зарим хоол хүнс давсны агууламж өндөртэй байдаг бөгөөд энэ нь бидний давсны хэрэглээг ихэсгэдэг гол хүчин зүйл болдог байна.

Давсны агууламж өндөртэй хоол хүнс-тэднийг цэснээсээ шууд хас

 

Хатаасан чили

Гахайн утсан мах

Бяслаг

Шарсан төмс (чипс)

Бүрсэн тахиан мах

Утсан мах

Гоймон

Олив

Дарсан ногоо

Лаазалсан загас

Салами

Давсалсан,хатаасан самар

Зайдас

Утсан мах

Лаазалсан мах

Давсалсан загас

 

Давсны агууламж зарим төрөлд нь их байдаг хоол хүнс-шошгийг сайн хар

 

Жигнэмэг

Талх, нарийн боов*

Бургер

Бялуу, жигнэмэг

Хоолны соусууд

Жигнэсэн мах

Гоймонгийн соус

Пицца

Сандвич

Бэлэн гоймон

Улаан лооын кетчуп

*талх, нарийн боовонд хийх давс нь бидний хэрэглэх давсны  1/6 хийвэл зохимжтой.

Давсны агууламж багатай хоол, хүнс-эдгээрийг түлхүү ид
Өндөг

Шинэ загас

Шинэ мах

Жимс, хүнсний ногоо**

Гэрт хийсэн талх

Гэрт хийсэн шөл

Италь бяслаг

Гоймон ба будаа

Цагаан идээ

Эрдэнэшиш

Давслаагүй самар

Тараг

*лаазалсан бүтээгдэхүүн сонгох бол давсгүйү сонгох хэрэгтэй 002Е

Ц.Наран-эрдэнэ Эмчийн зөвлөгөө

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.