Сонгууль эхэлмэгц ам.долларын ханш 3, юанийн ханш 2.43 төгрөгөөр огцом нэмэгджээ

0

Коронавирус цар тахлын улмаас Дэлхий эдийн засаг хямарч байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин манай улсын хувьд сүүлийн жилүүдэд төгрөгийн ханш суларч, валютын ханш өсөх болсон. Иймд иргэд валютын ханшийн өөрчлөлтийн нөлөөг хараад төгрөгийн хадгаламжаа долларт шилжүүлж, долларжилтыг нэмэгдүүлэх дүр зураг ажиглагдаж байгаа талаар албан эх сурвалжууд мэдээлж буй.


Тэгвэл энэ оны нэгдүгээр сард ам.доллар 2,735 төгрөг, юань 392 төгрөгтэй тэнцэж байжээ. Гэтэл өнөөдөр /2020.06.04/ энэ ханш өсөж ам.доллар 2,814 төгрөг, юань 396 төгрөгтэй тэнцэж байна.

 Тодруулбал, тавдугаар сарын 04 ны өдөр 2790 төгрөгийн ханштай байсан ам.доллар өнөөдөр 2814 төгрөг болж 24 төгрөгөөр өссөн байна. Сонирхолтой нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ долоо хоногт ам.долларын ханш 3 төгрөгөөр, юанийн ханш 2.43 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.