Саналын хуудасны зураг авсан этгээдийг 10 сая төгрөгөөр торгоно

0

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах өдөр маргааш болно.

Энэ өдөр сонгогч нь:

  • Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан
  • Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан,
  • Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 заалтын дагуу АРВАН МЯНГАН НЭГЖТЭЙ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Нэг нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцэх тул дээрх үйлдлийг хийсэн сонгогч 10,000,000 төгрөгөөр торгуулах юм.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.