ОРХОН АЙМАГТ 66987 ИРГЭН ТӨРИЙН СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХ ЁСТОЙ

0
Монгол Улсын хэмжээнд 2,000,624 иргэн УИХ-ын 8 дахь удаагийн сонгуульд саналаа өгнө. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээллийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлэх юм.
Орхон аймаг буюу Эрдэнэт хотын хэмжээнд сонгуулийн насны 66987 сонгогч бий гэсэн тоо баримт байна.
Аймгийн УИХ-ын сонгуулийн 20-р тойрогт саналаа өгөхөөр бүртгэгдсэн иргэдийн санал авах 38 хэсгийн хороо ажиллаж байна.
УИХ -н сонгуулийн 20-р тойрогт явагдаж буй санал хураалтын мэдээллийг бэлтгэн хүргэхэд цар тахал гарсантай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийг зай барих, гар ариутгах, нэг удаагийн амны хаалт, бээлийгээр бүрэн ханган хэсгийн хороод ажиллаж байна.
Нам эвслийн ажиглагч нар сонгуулийн хуулийн дагуу байр суудлаа эзлэн ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут гэргийн хамт өглөөний 10 цагт саналаа өглөө.
Сонгуулийн тойргийн 20- 8, 20-5 р хэсгийн хороодын мэдээллийг хүргэхэд: ирц 11-12 цагийн байдлаар 14-20 ирцтэй, нийт сонгогчдыг насаар нь ангилбал 55 дээш насныхан ирц сайтай, 18-40 насныхан ирц бага байгаа гэсэн албан мэдээг хариуцсан хэсгийн хороодын дарга нар хэлж байна.
 Орхон аймгийн сонгуульд оролцогч сонгогч нарыг эмх цэгц сайтай, ариутгал, халдваргүйтгэлийг сайн хийж, иргэд хоорондын зайг маш сайн барьж, иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн саналаа өгсөөр байна.
Иргэний үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхитэй оролцоорой
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.