П.ПҮРЭВЛХАГВА: ЭРДЭНЭТИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЛОО

0
2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагаас аймгийн ИТХ-ын Ээлжит XVII хуралдаан Нутгийн удирдлагын ордны их танхимд хуралдлаа. Хэдийгээр амралтын өдөр байгаа ч цаг үеийн нөхцөл байдал Орхон аймгийн Засаг дарга Эрдэнэт хотын захирагч Д.Батлут Монгол улсын УИХ-ын сонгуулийн 20-р тойрогт үнэмлэхүй олонхи иргэдийн саналаар УИХ-ын гишүүн болж байгаа тул Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.
Уг асуудлыг Хурлын хуралдааны хэлэлцэх асуудалд оруулж амжилт хүсэн түүнийг Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажлаас чөлөөллөө.
Харин аймгийн Засаг даргын асуудлыг Ерөнхий сайд шийднэ.
Мөн өнөөдрийн хуралдаанд Өсвөрийн шигшээ багын тамирчид төлөөлөгчдийн зардал тогтоолын төсөл нэршил өөрчлөх тухай болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Цагаанчулуут уулын зүүн энгэрт шинэ хороолол байгуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцэн баталлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.