ЭРДЭНЭТЧҮҮД СОНГОЛТОНДОО СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА

0
УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Батлут 22621 хүний саналаар ялалт байгуулсан. Харин түүний араас бие дааж нэр дэвшсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 19596, “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдон өнөөдөр Төрийн ордноо гишүүний үнэмлэхээ гардаад буй.
Харин Эрдэнэтчүүд түүхэндээ аймгийн Засаг даргаа УИХ-ын гишүүнээр илгээж , Монголын улстөрд энэ цагт өнгөлж яваа улстөрчдөөр эгнээгээ тэлсэн сонгуулийн сонголтондоо сэтгэл хангалуун  цахим орчинд ч энэ тухай сэтгэгдлүүд хөвөрч байна.Оюунлаг сэхээтнүүдийн хот гэгддэг “Эрдэнэт хот”-ын иргэд ийнхүү 2020 оны сонгуульд Монгол улсын 27 дахь сайд асан Н.Алтанхуяг , Засаг дарга асан Д.Батлут, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарт итгэл хүлээлгэн УИХ-д суулгалаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.