“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ: Улсын их баяр наадмын өмнө нийт ажилчдадаа урамшуулал олгоно

0
Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж, уламжлал ёсоор ХАБЭА- н хэлтсээс мэдээлэл өглөө. Тайлант хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар зөрчил дутагдалгүй хэвийн ажилласан мэдээллийг өглөө.
2020 оны эхний зургаан сар болон эхний зургаа дугаар сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүгд амжилттай биелсэн мэдээллийг үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.
Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүд болох Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех, Ган бөөрөнцгийн цех болон бусад цех нэгжийн удирдлагууд мэдээлэл өгч, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж байгааг дуулгалаа.
“2020 оны эхний хагас жилд коронавирусийн цар тахал дэлхий нийтэд тархсан, эдийн засгийн хямралтай цаг үе байлаа. Гэсэн хэдий ч цар тахлаас баялаг бүтээгч уурхайчин хамт олон, уурхайчнаар овоглосон хүмүүсээ хамгаалж, аюулт өвчнөөс хамаарахгүйгээр төлөвлөсөн ажлаа амжилттай биелүүлэн ажиллаж байна. Оны эхний хагас жилийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ бид 100.3-120 хүртэл хувиар биелүүллээ. Ингээд ёс зүйтэй, хариуцлагатай ажиллаж төлөвлөгөөт даалгавраа амжилттай биелүүлсэн нийт уурхайчин хамт олондоо талархал илэрхийлж, оны эхний хагас жилийн үр дүнгээр тооцож баяр наадмын өмнө урамшуулал олгоно гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ.
Үйлдвэрийн нийт ажилтан албан хаагчид та бүхэн маань Улсын их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж сайхан наадаарай” гэж хэлснээр өнөөдрийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.