Эмгэнэл

0
ӨКШЕНИЙ НУРБЕК
/1976-2020/
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Өкшений Нурбек 2020 оны 07 сарын 06-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.
Өкшений Нурбек нь 1976 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Рашаант гэдэг газар төрсөн.
Тэрээр 1985-1995 онд Сэлэнгэ аймгийн 3 дугаар 10 жилийн сургуулийг,
1995-1999 онд Дархан-Уул аймгийн ХААИС-ийг Ерөнхий агрономич мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсжээ.
1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Улаанчулуу” ХХК-ийн Агрономич
2000-2001 онд Орхон аймгийн Жаргалант сумын “Талын нуур” ХХК-ийн Агрономич
2001-2002 онд Орхон аймгийн Хөдөө аж ахуйн газарт Агрономич, Агропаркийн эрхлэгч
2002-2006 онд Хөдөө аж ахуйн газрын Нэвтрүүлэх төвийн мэргэжилтэн, захирал
2006-2020 он хүртэл Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст Хүнс, хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байв.
Тэрээр 1999-2020 онд Орхон аймаг Эрдэнэт хотын хөгжил, дэвшил ялангуяа Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил дэвшилд өөрийн мэдлэг, туршлага, ур чадвар, хүч чадлаа дайчлан ажиллаж ирсэн бөгөөд хамт олон, иргэд, хүнс үйлдвэрлэгчид, тариаланчидтай чин сэтгэлээсээ харьцдаг, үлгэрлэн манлайлж чаддаг төрийн захиргааны шилдэг мэргэжилтэн байлаа.
Түүний улсад тасралтгүй 21 жил ажиллах хугацаанд гаргасан амжилт, хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 2009 онд “Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан”, 2015 онд “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан”, 2019 онд “Хөдөлмөрийн хүндэт медалиар” тус тус шагнажээ.
Түүний зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, үлгэрлэн манлайлагч, нугаршгүй ноён нуруу, нөхөрлөл итгэлцлийг эрхэмлэгч сэтгэл, эрдэмт даруу, хүнлэг сайхан зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.
Талийгаачийн хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
ОРХОН АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.