АЙМАГ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, НЭР ДЭВШИГЧ НАР ЗАРИМ АЛБАН ТУШААЛ ЭРХЛЭЖ БУЙ БОЛ 8 САРЫН 1 -НЭЭС ӨМНӨ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХУУЛЬТАЙ

0

Монгол Улсын Их Хурлын 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр гэж баталсан. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ын сонгуулийн тухай хуулийн 28, 28.4-т ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигч нь дараах албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн наймдугаар сарын нэгний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар заажээ. Тухайлбал:

Төрийн жинхэнэ албан хаагч

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан

Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн

Засгийн Газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн зэрэг ажил эрхэлж буй хүмүүс хамаарагдаж байна.

2020 оны есдүгээр сарын зургаанд аймаг, сумын ИТХ-д нэр дэвшигчид тодорно

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.