ЗАМЫН ХУРААМЖ ТӨЛСӨӨР БАЙХ УУ

0

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ өөрийн нүүр хуудсаараа дамжуулан Орхон аймгийн иргэд сум хооронд зорчихдоо авто замын хураамж төлдөг байдлыг болиулах тухай нийтэлжээ. Өөрөөр хэлбэл Баян-Өндөр суманд амьдардаг, Жаргалант суманд ажилтай иргэн ажилдаа ирж очихдоо өдөр бүр 1000 төгрөг төлдөг гэсэн үг. Иймд иргэдээс ирсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүлээн авч, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Орон тооны гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна.

Өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц хүндрэл учруулдаг жижиг асуудлууд байхгүй болох нь бидний хүсч буй хүн төвтэй амар тайван нийгэм бүрэлдэхийн эхлэл билээ. Удахгүй үр дүнг нь мэдрэх бизээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.