УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ ЦАГ ҮЕИЙН ЗАРИМ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

0

Өнөөдөр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Орхон аймгийн 20-р тойргоос сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Батлут сонгогдсон хугацаандаа хийж хэрэгжүүлэхээр УИХ,Засгийн газар, орон нутгийн түвшинд санаачлан зорьж ажиллаж буй цаг үеийн ажлуудынхаа мэдээллийг хэвлэлийн бага хурлаар сэтгүүлчдэд мэдээллээ.Түүний Засаг даргаар ажиллаж байхдаа хэрэгжүүлэхээр зорьсон зарим томоохон ажлуудын үр дүн гарч , хөрөнгө оруулалт нь шийдэгджээ.

Иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа “ДӨМӨГ” захын  уулзварын автозамын ажлын тухай болон Польш улсын 9,0 сая еврогийн зээлээр хэрэгжих хог хаягдлын үйлдвэрийн тоног төхөөрөмж эхнээсээ Эрдэнэт хотод ирээд байгаа, мөн бусад хөрөнгө оруулалтын тухай хүргэж байна.

 

“ОРХОН АЙМАГ, БАЯН-ӨНДӨР СУМ, ДӨМӨГ ЗАХЫН УУЛЗВАРААС 6-Р ХОРООЛОЛ ХҮРТЭЛХ  2,1КМ АВТО ЗАМЫН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ”

 

  • Төслийн хэрэгжих хугацаа:

                            Эхэлсэн хугацаа:  2019.05.01

                            Дуусах хугацаа:    2020.10.30

  • Гүйцэтгэгч:     “Жавхлан Харгуй” ХХК
  • Зөвлөх:     “Зам,тээврийн хөгжлийн төв”ТӨҮГ
  • Нийт төсөв: 5 740 427 473,00

Зам барилгын ажлын  явц:

Ажлын нэр төрөл Тоо хэмжээ БУА-ын гүйцэтгэл БУА-ын нийт гүйцэтгэл
(м3/ш) Хувь %) Хувь (%)
Тохиромжгүй материалыг ухаж ачих 13262.3 13262.3 100 80
 Ул хєрсийг тэгшлэж нягтруулах 22103.9 22103.9 100
Явган хүний замын доорх далангийн дүүргэлт 11112 11112 100
Суурийн доод үе байгуулах 6631.2 6631.2 100
Буталсан чулуун суурь байгуулах 4420.8 3315.6 75
Замын хашлага тавих / 1*0.5*0.25 / 5752 5520 96
 Явган хүний замын хашлага тавих 7912.2 4720 70
 Явган ажил 9374.7 5624 60
Төмөрбетон дугуй хоолой сунгах  d-1.0м 3 3 100
Төмөрбетон  хоолой барилга 2 2 100
Явган хүний нүхэн гарц  2,5*2,0 м 1 1 100
 Ус зайлуулах байгууламж 2,1км 2.1 км 100
 Дулааны шугам шилжүүлэх / 3 байршил дээр / 3 3 100
 Холбооны шугам шилжүүлэх / 2 байршил дээр / 2 2 100
 Гэрэлтүүлэг буулгаж, шинэ хийсэн  146 146 100

Тайлбар:

  • Тус авто замын ажил 2019 оны 04-р сарын 02-ны өдрөөс 2020-оны 07-р сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд нүүлгэн шилжүүлэх ажил  100%, талбайн цэвэрлэгээ 100%, газар шорооны ажил 100%, төмөрбетон хоолой  3н  байршил дээр сунгах ажил 100% , төмөрбетон хоолойн барилга  2 байршил дээр хийх ажил 100% , явган хүний нүхэн гарцын ажил 90% , 2 н байршилд зам дээгүүр байсан дулааны шугам шилжүүлэх ажил 100%, 1 байршил дээр дулааны шугам шинээр сэтлэж хийх ажил 100% , холбооны  шугам зам хөндлөн болон дагуу шилжүүлэх ажил 100% , цахилгаан, гэрэлтүүлэг буулгах ажил 100% , гэрэлтүүлэг шинээр суулгах ажил 100%  авто замын хашлага 96%, явган замын ажил 70%, ус зайлуулах байгууламж 100%, буталсан чулуун суурийн ажил 90 % , хийсэн байна.
  • 2019 онд 3 удаагийн гүйцэтгэлээр тухайн онд тавигдсан 2 300 000 000 төгрөгийн санхүүжилт авсан байгаа 2020 онд санхүүжилт аваагүй ажиллаж байна.
  • Асфальтбетон завод угсарах ажил дууссан. 8 сарын 25-наас  туршилт тохируулгын ажил эхлээд байна.  9-р сарын 5-наас 10-р сарын 1 хүртэл замыг 3 хэсэгт хуваан А1001 замыг хааж ажил хийгдэж байна.

 

  “Польш улсын 9,0 сая еврогийн зээл”

 

Монгол улсын Засгийн газар, Польш улсын засгийн 50,0 сая еврогийн зээл тусламж үзүүлэхээр болсон. Үүний хүрээнд Орхон аймагт 9,0 сая еврог Орхон аймгийн Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах, татан зайлуулах төслийг хэрэгжүүлэхэээр болсон билээ.

Төсөл хэрэгжилтийн шаардлагын дагуу худалдан авах ажиллагааг 2019 онд зохион байгуулж Польш улсын “Мелорукс” ХХК нь шалгарч гүйцэтгэхээр Орхон аймаг, компани хооронд гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2021 оны 11 сард төсөл хэрэгжиж дуусан түлхүүр гардуулах нөхцөлөөр хүлээлгэж өгнө.

Нийт 11 төрлийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх бөгөөд  машин механизмууд, ачигч трактор, өргөгч трактор, бульдозер, хог тээвэрлэх машин, хог тээврийн ачааны машинуудаас гадна хог ангилан ялгах үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, гадна хашаа, хяналтын жин пүү, хяналтын камер,  цахилгааны шугам дэд  станц болон замын дэд бүтэц хийгдэх зураг төсөвтэй.

Ковид-19 буюу цар тахал өвчинтэй холбоотойгоор ачаа тээвэр, хил гаалын тээвэрлэлтүүд явагдаж байгаа. Одоогийн мэдээллээр Алтанбулаг боомтоор 30 машин ачаа бараа ирэхээс 5 автомашин 100 гаруй тн ачаа ирээд байна.

“Европын сэргээн босголт Хөгжлийн банкны 14,0 сая долларын хөнгөлттэй зээл

7,0 сая доллар буцалтгүй, 7,0 сая доллар хөнгөлттэй зээл”

 

Монгол улсын засгийн газар болон Европын сэргээн босголт Хөгжлийн банк хооронд байгуулсан 300,0 сая долларын хүрээнд Орхон аймгийн Гамшигт тэсвэртэй хот төслийг хэрэгжүүлж үерийн эрсдлийг бууруулах  үерийн суваг, хамгаалалт барихад 11,0 сая хотын инженерийн шугам сүлжээний зарим хэсгийг шинэчлэхэд 3,0 сая долларыг санхүүжүүлэхээр ЕСБХ Банктай гэрээ байгуулан ажил эхлүүлээд байна. Төсөл хэрэгжих хугацаандаа үе шатны ажил график төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.  Европын сэргээн босголт Хөгжлийн банкны зүгээс Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг  зарлан худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж 2020 оны 10-р сарын 02-нд нээхээр ЕСБХБанкны цахим сайтанд урилга тавигдсан байгаа.

Зөвлөх үйлчилгээний баг тодорсны дараа зураг төсөв боловсруулалт, гүйцэтгэгч компаниудыг 2021 оны 1-р сард багтаан тодруулж, 2021-2022 онд төсөл хэрэгжихээр төлөвлөгдсөн байгаа гэлээ .

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.