“ХААН БУУЗ ЭРДЭНЭТ ” ХХК уур савссан жигнүүртэй буузаар танд үйлчилж эхэллээ

0

Дэлхий Дахинд бууз нь зуун зуун жилийн хөгжил хувьслын түүхтэй ба улс бүр өөрийн хэв шинж амт чанар агуулсан буузны төрлийн хоолтой байдаг билээ. Монголчууд бидний хувьд бууз нь хүндэтгэлийн хоол юм.

Монголчууд буузыг хонин бууз, тарваган бууз, майхан бууз, саран бууз, цэцгэн бууз, бөөрөнхий бууз, гонзгой бууз, залхуу бууз, таван хошуу, цагариг гэх мэтчилэн хэлбэр дүрсээр нь ялган нэрлэж ирсэн нь энэ хоолны Монголчилсон хувилбарыг гэрчилнэ. Бас хэрэглэгчийн онцлогт тохируулан нэрлэдэг байсан баримт ч бий.

Дээхэн үед “Дээлний” буюу гангачуулын бууз гэдэг байжээ.

Үүнийг бас Хүрээ маягийн бууз гэж ч нэрлэдэг байж. Энэ нь Хүрээнийхний идэж уух нь хүртэл учиртай байсантай холбоотой бөгөөд гоё дээл хувцсаа тос шөл болгочихгүйн тулд ажиллагаа ихтэй ч дахин дахин хазахын оронд шууд үмхчихээр жижигхэн чимхдэг байжээ.

Бууз нь Монголчуудын цагаан сарын хүндэтгэлийн зоогийн нэг. Ийм болохоор айл бүр цагаан сарын буузаа хүрэлцэхүйц хэмжээгээр урьдчилан хийж хөлдөөж нөөцлөөд ирсэн зочин бүртээ тусгайлан жигнэж тавагладаг. Жигнэж болгосон буузны уур нь савсаж байхад гаргаж сэвээд зочныхоо нүдний өмнө таваглаж тавьдаг нь жинхэнэ Монгол зочлох ёсны илэрхийлэл.

Ирсэн зочиндоо түрүүчийн хийсэн буузаа халааж өгнө гэдэг ойлголт бидэнд байхгүй. Өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд хөрсөн буузыг богино долгионы зууханд хийж дахин халаавал бууз биш болно.Тиймээс “ХААН БУУЗ ЭРДЭНЭТ ” сүлжээ компани буузыг жигнүүртэй  цоо шинээр нь хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ.Амт чанар гойд сайханы зэрэгцээ шинээрээ таны зоогонд хүргэж эхэлжээ.

“Хаан бууз” сүлжээ кафе эрхэм үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн амт чанар, орц ихтэй буузаар үйлчилсээр ирсэн. Бид энэ удаад хэрэглэгчдийнхээ санал хүсэлт, сэтгэл ханамжид зориулсан азийн орнуудад өргөн дэлгэрсэн “Жигнүүртэй бууз”аар үйлчилж эхэллээ.  Эрхэм та бүхэн  зорин ирж үйлчлүүлээрэй.

“Хаан Бууз Кафе” /Чандмань/ салбар
ЗАХИАЛГЫН УТАС: 7777-0577

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.