МАН-аас Эрдэнэтийн засаг даргад ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүг, ИТХ-ын даргад Д.Мөнхбатыг нэр дэвшүүлжээ

0
Орхон аймгийн МАН-ын хорооны хурал өнөөдөр 17 цагаас эхлэн хуралдсан. Тус хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах мөн ИТХ-ын дарга гээд улс төрийн олон шийдвэрийг гаргах хурал байсан нь тодорхой.
Аймгийн ИТХ-ын даргад Д.Мөнхбат гэж яригдаж байсан тэгвэл өнөөдөр 100 хувийн саналаар хурлын даргад нэр дэвшүүлжээ.
Харин Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх намын лидерүүдээрээ Хотын захирагчийн албаны дарга асан М.Түмэнжаргал, “Эрдэнэт Ус ” ДТС ОНӨХК-ийн дарга асан Д.Бүүвэйбаатар, Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нарыг нэр дэвшүүлсэн байна.
Монгол Ардын Намын хорооны гишүүдийн дунд санал хураалт явуулахад Д.Соёлчхүү 43, Д.Бүүвэйбаатар 29, М.Түмэнжаргал 6 саналыг тус тус авсан байна.
Ингэснээр МАН-ын хорооны 78 гишүүний олонхийн саналаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүг Засаг даргад нэр дэвшүүлэхээр тогтож МАН-ын удирдах зөвлөлд нэрийг нь хүргүүлжээ. Уг шийдвэрийг аймгийн ИТХ-ын хурлаар хэлэлцсэний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барьснаар батламжлах хууль дүрэмтэй.
Гэхдээ Аймгийн Засаг дарга нарыг заавал Эрдэнэтээс гэлтгүй тойргийн гаднаас ч тохоон томилох эрх нь ганцхан Ерөнхий сайдад бий .

 

Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Данзангийн Соёлчхүү   

Товч намтар


Төрсөн газар: 
             1979 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн
Төгссөн сургууль:       1996 онд Дорнод аймгийн 5-р дунд сургууль
2005 онд Газарчин дээд сургуулийг Эдийн засагч
2008 онд ХААИС-ийг Бизнесийн удирдлагаар магистр

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2014 онд “Сингапур төсөл”-ийн хүрээнд “Байгууллагын чанарын баталгаажуулалтыг сайжруулах” сэдэвт сургалт
2015 онд Бүс нутгийн чадавхийг дээшлүүлэх төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Шинэ институцийн эдийн засаг-Никонометрикс” сэдэвт сургалт
2015 онд Тайланд улсад “Ложистикийн менежмент”  сургалт

Ажилласан байдал:

2006-2010 онд “Дөлгөөн тал”ХХК-ийн захирал
2010-2016 онд Орхон аймгийн Шуудангийн газрын даргаар тус тус ажиллаж байсан.

Сонгуульт ажлууд:

2006-2008 онд Баян-Өндөр сумын МАН-ын хорооны тэргүүлэгч,  аймгийн МАН-ын хорооны гишүүн

2009-2013 онд аймгийн Зүүний хүчний холбооны тэргүүлэгч, ерөнхий нарийн бичгийн дарга

2013 оноос аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгч, тэргүүн, аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч

Гавьяа шагнал: Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”,   Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, МЗХ-ны “Тэргүүний залуу алтан медаль, “Монгол Шуудан”ТӨХК-ийн гурван удаагийн “Шилдэг менежер”

                      Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч

Товч намтар

1978 онд Булган аймгийн Булган суманд төрсөн.

Ам бүл 6.

Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.

МЭРГЭЖИЛ: Эдийн засагч, нягтлан бодогч
БОЛОВСРОЛ:  Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг брокер бараа судлаач мэргэжлээр
Монгол Улсын Их Сургуулийг эдийн засагч нягтлан бодогч мэргэжлээр төгссөн.
Эдийн засгийн ухааны магистр.
АЖИЛЛАСАН ТҮҮХ:
“Эрдэнэт хивс” ХК-ийн нягтлан бодогч
“Эрдэнэт Номин” Худалдааны төв ерөнхий нягтлан бодогч
“Эрдэнэт Оргил” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч
Орхон аймгийн МАН-ын хорооны улс төрийн ахлах ажилтан, орон тооны дэд дарга  “Бүтээл” ХХК-ийн Эдийн засагч
“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байна.
Гавъяа Шагналууд  Аймгийн ИТХ-ын “Хүндэт Жуух бичиг”
Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”
Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
” Хөдөлмөрийн хүндэт медаль”
“Алтан гадас” одон

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.