Шинэ томилгоо: Орхон аймгийн Цагдаагийн газрын даргаар С.Цэрэнсамбууг томилжээ

0
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2020 оны 864-р тушаалаар Цагдаагийн хурандаа Сандагийн Цэрэнсамбууг 10-р сарын 21-ний өдрөөс Орхон аймгийн цагдаагийн газрын даргаар томилжээ.
С.Цэрэнсамбуу нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
Ажлын гараагаа Сүхбаатар дүүргийн хорооны цагдаагаас эхлүүлж 1997-1998 онд Архангай аймгийн ЦГ-т Хэсгийн төлөөлөгч,
1998-2003 онд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч,
2003-2007 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч,
2007-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт Хэлтсийн дарга,
2008-2009 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч,
2009-2012 онд Архангай аймгийн ЦГ-ын дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга,
2012-2016 онд Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, 2016-2020 онд Завхан аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад энэ албан тушаалд томилогдож байгааг өнөөдөр ЗДТГ-ын шуурхай зөвлөгөөн дээр танилцууллаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.