Хаягдал тосоор саван үйлдвэрлэж байна

0

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Сэлэнгэ катеринг” хог хаягдал бодитоор бууруулах, гаднаас авах савангийн өртөг хэмнэх, нэмэлт орлого олох зорилгоор хаягдал тосоор саван үйлдвэрлэж байна. “Сэлэнгэ катеринг”-аас хоногт 1,2 кг, жилд 400 орчим кг өөхөн тосны хаягдал хуримтлагддаг бөгөөд үүгээр саван үйлдвэрлэн нэмэлт орлого олж, катерингийн цаашдын тогтвортой үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болжээ. Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр эдийн савангийн дундаж үнэ 720 төгрөг байгаа бол “Сэлэнгэ катеринг”-ийн саван 580 төгрөгийн үнэлгээтэй.

Ингэснээр катерингийн хаягдал, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурч, зардал нэмэгдээд зогсохгүй эдийн засгийн үр ашиг өсөж, саван үйлдвэрлэлийн технологи хөгжиж байна.

М.Одгэрэл
Фото: Ш.Лхамсүрэн

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.