ХӨДӨЛМӨРИЙН ХҮНИЙ ТӨЛӨӨ ШАГНАЛААР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭНГ ШАГНАЖЭЭ

0

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэнг МҮЭХ-ны “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНИЙ ТӨЛӨӨ” дээд шагналаар шагнав. Тэрээр Монгол улсын геологи, уул уурхайн салбарт 40 гаруй жил ажилласан бөгөөд 2016 оны 12 дугаар сараас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар ажиллаж байна. Үйлдвэрийн газрын захиргаа, ҮЭ-ийн холбооны хооронд байгуулдаг сүүлийн 3 удаагийн хамтын гэрээнд олон асуудлыг хөдөлмөрчин хамт олон, ахмадуудын эрх ашгийн төлөө амжилтаа ахиулан шийдвэрлэж, менежментийн бодлогын үр дүнд шийдлээ хүлээж байсан олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.