Түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн сугалаанд оролцох иргэдийн анхааралд

0

Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанууд: 10-р сарын 31-ний Бямба гарагийн 09:00 цагаас,

Төрийн албан хаагчид :11-р сарын 01-ний Ням гарагт 08:00 цагаас, залуу гэр бүлүүд 11:00 цагаас ,

хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид :11-р сарын 02-ны 09:30 минутад “Уурхайчин” соёлын ордны их танхимд хүрэлцэн ирж сугалаагаа сугална уу.

Мөн 18 хүртлэх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл: 10-р сарын 31-ний Бямба гарагт 13:00 цагаас,

Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд болон Өрх толгойлсон эцэг эхчүүд: мөн өдрийн 15:00 цагаас,

хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнийг халамжилдаг гэр бүл: 11-р сарын 01-ний 14:00 цагаас “Хүүхэлдэйн театрт тус тус хүрэлцэн ирж түрээсийн орон сууцны сугалаандаа оролцоно уу.

                                     Зохион байгуулах ажлын хэсэг

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.