Булган аймгийн ИТХ-ын даргаар Д.Эрдэнэбатыг томилж, Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг нэр дэвшүүлж Ерөнхий сайдад уламжлахаар тогтлоо

0

Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр болж ИТХ-ын даргаараа Д.Эрдэнэбатыг томилж, Аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг томилуулахаар 100 хувийн саналаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал болгохоор шийдвэрлэлээ. Аймгийн ИТХ-ын АН-ын бүлгээс түүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд аймгийн ИТХ дахь МАН бүлэг саналыг дэмжиж, өөр хүнийг нэр дэвшүүлээгүй юм. Аймгийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон Б.Ариун-Эрдэнэ аймгийн АН-ын даргаар 2017 оноос хойш ажиллаж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.