ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР С.БАТЖАРГАЛЫГ БАТЛАМЖИЛСАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

0

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар Монгол Улсын ерөнхий сайд аймаг нийслэлийн Засаг дарга нарыг батламжилдаг.

      Орхон аймгийн ИТХ-ын  8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар Сэмжид овогтой Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргад томилуулахаар  Монгол Улсын Ерөнхий сайдад санал хүргүүлсэн.             Тэгвэл өнөөдөр Орхон аймгийн Засаг даргад С.Батжаргалыг батламжилсан тухай Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн захирамжийг танилцууллаа. Түүнчлэн 2016-2020 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Батлут аймгийн Засаг даргын тамгыг гардуулан өглөө.
           УИХ-ын гишүүн Д.Батлут хэлэхдээ: Ажлын амжилт бол нэг зүгрүү харж чаддаг багаас, хамтран хүчин зүтгэж чаддаг тэр зүтгэлээс хамаардаг учраас энэ он жилүүд  амжилт дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. Бид бүхэн нэг баг, нэг зүтгэлтэй хамт олон гэдгийг онцоллоо.
          Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн бодлого шийдвэрийг хүний хөгжилд чиглүүлж олон төсөл хөтөлбөрүүдийг бид бүхэн орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Үүний үр дүнд орон нутгийн төвшинд иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэж, тодорхой үр дүнгүүд гарсаар ирсэн. Хөрөнгө оруулалтын төвшин болоод ажлынхаа үр дүнгээр бид 3 жил дараалан улсдаа шилдэг аймгаар шалгарч чадсан. Энэ амжилт, төрийн бодлогын залгамж халааг хадгалж илүү оновчтой зохион байгуулалт төлөвлөлтүүдийг хийж Эрдэнэтийн ард иргэдийн аюулгүй сайхан амьдрах, ажил орлоготой, эрүүл энх байхын төлөө бодлого хэрэгжүүлэн ажиллахыг хүсье! гэлээ.
         Орхон аймгийн Засаг дарга багаад Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал Монгол төрийн залгамж халааг баталгаатай байлгаж үргэлжлүүлэн ажиллах болно.  Иргэдрүүгээ чиглэсэн олон олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана. Удахгүй гарах 2021 оны төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажил, үйл ажиллагааны хөтөлбөр, таван жилийн бодлогын хөтөлбөр батлагдан гарна. Үүнийг иргэддээ нээлттэй танилцуулна. Аливаа асуудалд их бага гэхгүй нээлттэй байж, өөрийн биеэр оролцож явах, аль болох иргэддээ ойр Засаг дарга байхыг зорин ажиллах болно. Бодлогын хувьд үргэлжлүүлэн хийх ажлууд олон байна. Шинээр хийгдэх ажлуудаа мөн төлөвлөсөн байгаа. Ийнхүү баг хамт олонтойгоо үр бүтээлтэй сайхан ажиллана хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.